БНСУ-д цэцэрлэгийн хүүхдийн хоолонд угаалгын нунтаг болон шумуулны хор хийсэн багшид дөрвөн жилийн хорих ял оноожээ. 50 настай уг багшийг хүүхдийн амь насанд хохирол учруулах гэж оролдсон хэрэгт буруутгасан байна.
Тэрээр багшийн ажил хийхээ болиод байсан юм. Шүүхээс түүнийг хүүхэд хамгаалах үүрэгтэй атал эсрэг үйлдэл хийж, үүнийгээ зөвтгөх утгагүй тайлбар хийж байсан гэж мэдэгджээ. Энэ хэрэг нь 2020 оны 11-р сард болсон юм.
Тэрээр анхандаа хоол руу хийсэн шингэнээ ус гэж мэдүүлж байсан ч албаныхан энэ шингэн нь өөр зүйл байсан гэдгийг нотолсон юм. Яллагдагч анхны шүүх хурал дээрээ өөрийгөө ийм зүйл хийгээгүй гэж мэдүүлсэн. Харин прокурорын зүгээс түүнийг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, худлаа мэдүүлэг өгч байна хэмээгээд 10 жилийн хорих ял оноохыг хүсэж байжээ.
SOURCE: KOREA TIMES