Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн алба хаагчид өчигдөр /2023.02.18/ эх орондоо ирсэн.
Энэ үеэр Туркийн Элчин сайд Зафер Атеш "Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон бүх аврах багийн бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлье.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө 10 мужийг хамарсан 7.5 болон 7.8 магнитудын газар хөдлөлт 10 цагийн зайтай болсон.
Өндөр магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь энэ их гарз хохирол тохиох шалтгаан боллоо. Манай улс дөрөвдүгээр зэргийн онцгой байдал зарласан. ОУ-ын аврах эрэн хайх багийнхнаас тусламж гуйхад хамгийн түрүүнд эерэг хариулт өгсөн нь Монголын баг байсан.
Та бүхэн Монголын баатар, одоо бас Туркийн баатар боллоо. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Турк улсын ард түмэн та бүхний сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй" гэв.