Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьжээ. Украины төрийн тэргүүн ийм хүсэлт тавьсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад олон орны өндөр дээд албан тушаалтан төрийн болон ажлын албан айлчлал хийсэн. Тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын гадаад хэргийн сайд Ван И нар Монголд ирж байсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалыг олон улсын хэвлэлүүд болон судлаачид онцолж “Монгол улс Олон улсын гадаад бодлогын анхаарлын төвд байна" хэмээн бичиж байсан юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн тухайд 1978 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Украины Кривой Рог хотод төрсөн бөгөөд бага насныхаа дөрвөн жилийг Монголд өнгөрүүлсэн юм. Түүний аав Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан билээ.