Хэрэв АНУ, БНСУ нар ойрын хугацаанд хамтарсан цэргийн сургуулилт хийвэл БНАСАУ урьд өмнө хийж байгаагүй, цэрэг армийг оролцуулсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Тэд хамтарч цэргийн сургуулилт хийхийг БНАСАУ өөрсөд рүү нь дайрах оролдлого гэж хүлээж авдаг тухай хэвлэлүүд тодотгож байна.
БНАСАУ-ын болзошгүй цөмийн туршилтаас сэргийлэх зорилготой гэж тодорхойлсон, талуудын цэргийн сургуулилт хийгдэх тухай БНСУ зарласны дараахан БНАСАУ-ын мэдэгдэл мөн гарсан байгаа юм. БНСУ-ын батлан хамгаалахын яам мэдэгдлийнхээ үеэр “БНАСАУ-ын цөмийн аюул заналхийллийн эсрэг АНУ цөмийн хүчин чадлаа бүрэн ашиглах чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэх зорилготой” гэж мэдэгдсэн байна.
SOURCE: AL JAZEERA