Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийнх нь нутаг дэвсгэрийн асуудал хөндөгдсөн тохиролцоог ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийхгүй гэж мэдэгдлээ.
Тодруулбал, газар нутгаасаа ОХУ-д өгөх тухай тохиролцоонд хүрэх нь цаашдын эрсдэлийг дагуулна гэсэн байна. Харин барууны холбоотнууд зэвсгийн туслалцаа үзүүлсээр байх нь дайны төгсгөлийг ойртуулна гэж үзжээ. Тэрээр мөн ОХУ-ын ээлжит томоохон дайралт эхлэх гэж байна гэж таамагласан. 2-р сарын 24-нд ОХУ, Украины хооронд дайн эхэлсний нэг жил болно. Тиймээс ч ОХУ энэ удаад тал талаас томоохон дайралт хийж болзошгүй ба энэ нь хэдийн эхэлснийг Украины ерөнхийлөгчийн BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Гэхдээ Украины арми тодорхой хугацаанд ОХУ-ын дайралтыг тэсэж чадах чадамжтай гэж В.Зеленский оноцолсон байна. Харин энэ тэсвэр нь хэр удах эсэхийг барууны холбоотнуудын ээлжит зэвсгийн туслалцаа хэзээ ирэхээс шалтгаална гэнэ. Энэ талаар В.Зеленский “Мэдээж хэрэг орчин үеийн, шинэ зэвсгүүд дайны төгсгөлийг улам ойртуулна. Учир нь ОХУ-ын мэддэг ганц хэл нь зэвсэг шүү дээ” гэсэн байна.
SOURCE: BBC