Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний Урлагийн Их Театрын ахмад дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Нансалмаа өвчний улмаас таалал төгсжээ.
Ж.Нансалмаа нь монгол хүн морин дэл дээгүүр давхиж яваа мэт сэтгэгдэл төрүүлэхээр дууг амилуулан дуулдаг нь Монголын ард түмнээс Морины Нансалмаа гэх эрхэм цол хүртсэн байна.
Алдарт морины дууч тэрбээр морины тухай 121 дууг дуулан амилуулжээ. Ж.Нансалмаа "Хангал зээр", "Жонон хонгор, "Зандан шоо", "Магнай цагаан хээр", "Уяач" зэрэг дуунуудаараа алдартай юм.
Түүний дахин давтагдашгүй авьяас билэг, цуцашгүй хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, хүнлэг сайхан сэтгэл, цээл сайхан хоолой, гэгээн дүр гэр бүл, үр хүүхэд, урлагт хайртай Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.