Иргэн Д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах … байрны орцонд энэ сарын 16-ны өдрийн 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүст зодуулжээ.
Мөн эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулав.
Улмаар 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байжээ.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ