Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91% болох 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоос өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн байна.
Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгох талаар ХНХЯ-наас мэдээлэв.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.
Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.