НҮБ-аас Украинд нэн яаралтай байгаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд дор хаяж 5.6 сая тэрбум доллар шаардлагатайг мэдээллээ.
Үүнд дүрвэсэн иргэдэд зориулах тусламж мөн багтаж байгаа юм. Нийт дүрвэгсдийн 86 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Европын орнуудад Украинаас дөрвөн сая гаруй хүн дүрвэж, тархаад байгаа юм.
Ийнхүү нийт 21.8 сая Украинчуудад хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг НҮБ анхааруулжээ. Түүнчлэн энэ тусламж цаашлаад фронтын шугамд байгаа хүмүүст ч хүрэх боломжтойг хэлсэн байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффит “Энэ дайн өдөр бүр хагацал, үхэл дагуулахаас гадна хүмүүсийн орон байрыг үгүй хийж байна. Тиймээс дэлхий нийт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эсэх нь цаг хугацааны л асуудал боллоо” гэдгийг сануулжээ.