Хятадын Ухань хотод тэтгэвэрт гарсан ахмадууд хоёр дахь удаагаа жагсжээ. Тэд анх энэ сарын 8-нд мөн жагссан юм. Жагсаалын шалтгаан нь орон нутгийн эрх баригчид ахмад настнуудад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг хязгаарласантай холбоотой аж.
Тухайлбал, Хятадад ковид-19-ийн дэгдэлт гараад удаагүй байхад буюу эрүүл мэнд, эмчилгээний зардал ихэсч байх үед ахмадууддаа үзүүлэх хөнгөлөлтөө хязгаарлаж байгаа нь “хатуу хэрэг” гэж тэд үзжээ.
Энэ үйл явдлыг гадны хэвлэлүүд зөвхөн жагсаал гэж харахгүй байгаа юм. Хэдий энэ төрлийн асуудлыг орон нутгийн удирдлагууд шийддэг боловч энэ жагсаал өөр хэд хэдэн хотод мөн болжээ. Ингэснээр Хятадад “жагсаалын тренд” үүслээ гэж хэвлэлүүд ийн тодотгож байгаа юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны 12-р сарын эхээр Хятадын хэд хэдэн томоохон хотуудын оюутны хотхонд “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцэж, жагссаны дараа тус улсын эрх баригчид уг чанга бодлогоо цуцалсан. Тиймээс Хятадын иргэдийн дунд энэ мэтчилэн жагсах үйл явц ихсэх төлөвтэй байгаа нь тус улсад шинэ соёл үүсгэж магадгүй байгаа талаар хэвлэлүүд онцолжээ.
SOURCE: BBC