Энэ жил цөөнгүй аймагт зуд болж, цаг зүтгэж байгаа. Өнгөрсөн зун өвс ургаагүйн улмаас мал таргалаагүй, өвөл цас их орсон тул өвөлжин тэжээж буйгаа малчид учирлаж буй. Зудын нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа.
-Зудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогоор 11 аймгийн 22 сум цагаан зудтай, 13 аймгийн 44 сум зудархуу байна. Нийт нутгийн 60 орчим хувь буюу 16 аймгийн 110 суманд зуд болох хамгийн өндөр эрсдэлтэй байна.
-Одоогоор хэчнээн мал хорогдоод байгаа вэ?
-Он гарснаас хойш 365.685 мал хорогдоод байна. Өмнөх долоо хоногт л гэхэд 132.472 мал зүй бусаар хорогдсон.
-Аль аймагт зудын нөхцөл байдал, малын хорогдол хамгийн их байгаа бол?
-Завхан, Сүхбаатар, Увс, Архангай, Ховд аймагт зудын нөхцөл байдал хамгийн хүнд байна. Завханд 55.559, Сүхбаатарт 51.430, Увсад 47.990, Архангайд 47.870, Ховдод 19.278 мал хорогдоод байна.