Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хог тээврийн болон зам засварын 15 машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ тус дүүргийн 18 дугаар хорооны Бэлх захын хашаанд болно.
Сүхбаатар дүүрэг нь хог тээврийн байгууллагуудынхаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны орон нутгийн төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Хьюндай үйлдвэрийн 12 ширхэг машиныг авч, хүлээлгэн өглөө. Эдгээр машины дөрөв нь 10 тонны даацтай бөгөөд гэр хорооллын бүсэд хог тээврийн үйлчилгээнд явах зориулалттай.
Харин найм нь 3,5 тонны даацтай, хог шахах үйлдэлтэй орон сууцны хорооллын хороодод хог тээврийн үйлчилгээнд явна. Мөн зам засвар, арчилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж индүү, автогрейдэр, экскаватор зэрэг машин механизмыг дүүргийн хөрөнгө оруулалтаар авч, хот тохижуулах ажилд зориулан парк шинэчлэл хийлээ.
Д.Мөнхзул