Сөүлд хэсэг залуус БНСУ-ын тал талаас нэгдэн цуглажээ. Тэд нэг зүйлээрээ адилхан. Эдгээр залуус өөрсдийгөө “NEET” гэж тодорхойлсон ба энэ нь ажилгүй, боловсролын сургалтад хамрагдаагүй, ямар нэг дамжаанд явахгүй байгаа гэсэн англи үгсийн товчлол юм байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг ажил эрхлэхгүй байгаа эдгээр залуус нийгмийн дарам шахалтаас ангижрахын тулд өөрсдийгөө бүрэн тусгаарладаг байна.
Энэ цуглаанд ирэхийн тулд зарим хүмүүс асар холоос, замдаа хонон өнжин иржээ. Тэд ингэж чин эрмэлзэлтэйгээр энэ арга хэмжээг зорьсон учир нь өөрсдийгөө бага ч болов чөлөөлж, бусадтайгаа нэгдэх гэж тайлбарласан байна. Арга хэмжээг энэ төрлийн хүмүүст чиглэсэн “NEET People” гэх ашгийн бус, старт-ап компани зохион байгуулсан ба “Хэрэв чи гэртээ ажилгүй байгаа бол зүгээр л гараад ир, хамт алхья” гэх уриан дор хэрэгжүүлсэн байна.
Цуглаанд ирсэн залуус бие биенийгээ огт танихгүй ч хэсэг хугацааны дараа ярилцан, цагийг хамдаа алхаж өнгөрүүлсэн байна. БНСУ-д энэ мэтчилэн ажилгүй байгаагаасаа болж нийгмийн хэв журам, дарамт шахалтаас зугатан өөрсдийгөө бүрэн тусгаарласан 129 мянга гаруй залуус байдаг гэдгийг хэвлэлүүд онцолсон байна. Тэдэнд заавал юм хийх ёстой гэсэн дарамт мэдрэгддэг тул ийн өөрсдйигөө тусгаарласан аж.
SOURCE: KOREA TIMES