Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 9 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл бичсэн байна.
Тухайлбал:
- Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай лофт” клубд 2022 оны байдлаар гарсан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, байгууллагын алба хаагчдад эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч ажиллах талаар “Ундрах сүүн далай” ХХК-д;
- “Чоко” баарны хамгаалалтын ажилтан У нь хамгаалалтын үүргээ гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийн биед халдсан, зүй бус харьцсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Чоко клаб энтертаймент” ХХК-д,
- Тээврийн прокурорын газраас “Алтай ложистик” ХХК-ийн жолооч Э нь Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрт хүнд даацын тээврийн хэрэгслээр хаалтгүй гарам нэвтрэх үедээ галт тэрэгний хөдөлгөөнийг 3 минут саатуулсан гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “Алтай ложистик” ХХК-д,
- “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хашлага мөргөж, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт “Эрдэм транс” ХХК-д;
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт “Тэнүүн-Огоо” ХХК-д тус тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин гаргахгүй байх талаар прокурорын мэдэгдэл бичсэн байна. Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.