Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Украины гадаад хэргийн дэд сайд барууны орнуудыг, ялангуяа Германыг сөнөөгч онгоц илгээх эсэхээ яаралтай шийдэхийг хүслээ.
Германы шинжээчид үүнийг “цаг хугацааны асуудал” хэмээн тодорхойлоод байгаа. Энэ шийдвэр хэдий чинээ удна, төдий чинээ Украины арми байлдааны талбарт ялагдал хүлээх магадлал өндөр болохыг Украины эрх баригчид хэлж байгаа юм.
Түүнчлэн Украины цэргүүд сөнөөгч онгоц жолоодоход бэлтгэгдэж эхлээгүй байгаа нь цаашид маш их цаг авна гэж судлаачид дүгнэж байна. Энэ дайнд агаарын хүчингүйгээр Украин ялалт байгуулах боломж “бараг” байхгүй гэдгийг Украины тал өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Одоогоор ямар нэгэн ахицтай түвшинд явж байгаа хэлэлцээ байхгүй байна.
SOURCE: DW