БГД-т хоёр орон сууцыг дулаалж, фасадыг шинэчилжээ

Булган аймгийн хэмжээнд 11000 гаруй ахмад настан бий. Өнөөдөр Үзэсгэлэнт бологч хэмээх Харагчин Туулай жилийг угтан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд ахмадын төлөөлөл болох 1000 гаруй ахмад настандаа хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр Монгол улсын тэргүүний Ахмадын хороогоор Булган аймгийн Ахмадын хороо шалгарсаныг гардуулж 5 сая төгрөгөөр дагалдуулан шагналаа.


Мөн Ахмадад ээлтэй Төрийн байгууллагаар Бугат сумын Ахмадын холбоо, Ахмадад ээлтэй ААН-ээр “ Гурван борхууд” ХХК, Ахмадад ээлтэй Төсвийн байгууллагаар Орхон сумын Эрүүл мэндийн төв, Ахмадад ээлтэй ТББ -иар Гурванбулаг сумын Ахмадын хороо, 2022 оны шилдэг ахмад настанаар Хутаг-Өндөр сумын ахмад Д.Тоймаа нар тодорлоо.
Эх сурвалж: ЗДТГ






