Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ Зеландын хойд хэсэгт Габриель хар шуурга болсны улмаас онц байдал зарласан. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрч, иргэд сэлж амь гарахаас өөр сонголтгүй болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар тус улсын шинэ ерөнхий сайд Крис Хипкинс “Зуунд тохиогоогүй гамшиг” хэмээн мэдэгджээ.
Өчигдрийн байдлаар 225 мянган хүн цахилгаангүй болсон талаар албаныхан мөн мэдээлсэн байна. Энэ байдал хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүй байгаа юм. Шуурганаас болж их хэмжээний үер үүсэж, аврах багийн хүмүүс хүртэл алга болсон талаар тус улсын хэвлэлүүд сэрэмжлүүлэг өгч байна. Энэ шуургад өртсөн хойд хэсгийн бүс нутагт Шинэ Зеландын нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг аж.
Эх сурвалж: BBC