БНХАУ-ын гадаад хэргийн сайд асан Ван И ОХУ-д энэ сард айлчлах болсон талаар тус улсын гадаад хэргийн яам мэдэгджээ. Ингэснээр Орос, Украины дайн эхэлснээс хойш Хятадын талаас өндөр дээд албан тушаалтан анх удаа ОХУ-д айлчилсан явдал болох юм.
Ван И-г өнгөрсөн сард БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний гадаад бодлогын тэргүүн зөвлөх гэж хэвлэлүүд тодотгоод байсан. Түүний найман өдрийн, олон улсын хэмжээний айлчлалд Франц, Итали, Унгар зэрэг улсууд мөн багтаж байна. Тэрээр хоёрдугаар сарын 17-нд болох Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох төлөвлөгөөтэй байна. Энэ хуралд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарна Энтони Блинкен ч мөн оролцож магадгүй байгаа юм.
Энэ сарын эхээр Энтони Блинкен Хятадад айлчлах ёстой байсан ч АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр үзэгдсэн агаарын бөмбөлгийг Хятадын тагнуулын хэрэгсэл гэж үзсэнээс шалтгаалан цуцалсан. Улмаар хоёр улсын харилцаа улам дордоод байсан юм. Ийнхүү Хятадын “топ дипломатч” гэгддэг Ван И-гаас шалтгаалж БНХАУ, ОХУ-ын харилцаа ба БНХАУ-ын бусад Европын орнууд болон АНУ-тай харилцах харилцааны цаашдын төлөв тодорхойлогдох үлджээ.
Эх сурвалж: CNN