“Өрөг.мн” сайт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим экспог зохион байгуулж байна. Бид сар шинийн баярын бэлтгэл ажлаа хийхдээ нийт 1.2 их наяд төгрөг зарцуулдгаас, 500 гаруй тэрбумыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг аж. Үүний 25-30 тэрбум төгрөг нь гарын бэлэг авахад зарцуулдаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.Тиймээс тус санхүүгийн нөхцөлийг эх орондоо авч үлдэх, эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломжийг олгох үүднээс тус экспог зохиож буй нь энэ юм.
“Өрөг.мн” сайтын ерөнхий эрхлэгч У.Болортуяагаас цахим экспогийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим экспог хэрхэн санаачилсан бэ. Ямар бараа бүтээгдэхүүнүүдийг сонгон оролцуулж байгаа вэ?
-Монголчууд, ялангуяа иргэдийн зүгээс үнийн өсөлт их байна, улс орон хөгжих хэрэгтэй гэж ярьцгаадаг. Гэвч улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэггүй. Өндөр үнэтэй, эдэлгээ чанар муу гэдэг. Иймээс манай сайт сар шинийн баярыг тохиолдуулан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Urgаna” брэндтэй хамтран энэхүү цахим экспог зохион байгуулж байна. Уг бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай учир хүний биед сөрөг нөлөөгүй, сав баглааны хувьд эко 11 нэр төрлийн багц худалдаалагдаж байгаа.
-Цахим экспо нь анхдагч зүйл болж байна. Танай сайтын хувьд ч чухал ач холбогдолтой нэг талын менежмент гэж ойлгож болох уу?
– Сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг ихээр нэмэгдэх болсон сайтууд яаж мөнгө олдог вэ? зөвхөн шантайж хийж, хүний муу үзээд явж байдаг гэсэн яриа, шүүмжлэл, нийгэмд нэлээн их байна. Манай сайтын хувьд онцлох шаардлагатай үйл явдлыг шууд дамжуулдаг. Бусад мэдээг багцалж, боловсруулж шаардлага хангасан мэдээллийг хүмүүст хүргэдэг. Мөн видео агуулга бүтээдгээрээ бусад сайтаас ялгаатай. Цахим экспог ч гэсэн анх удаа хийж байгаа. Нэг талаас үүнийг хийхэд их зориг шаардсан. Сайтуудын хувьд сайн менежмент хийж, мөнгө олох гэдэг маш чухал зүйл. Яг ямар аргаар мөнгө олох буюу, бизнесийн сувгуудаа зөв тооцоолж ажилласны нэг нь энэхүү экспо болж байна.
-Цахим экспогоор худалдаалж буй бүтээгдэхүүнүүдийн тухайд бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
– Энэхүү бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай учраас эмзэг мэдрэмтгий арьстай хүнээс эхлээд нялх хүүхэд хүртэл хэрэглэж болно гэдгээрээ давуу талтай. Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодол сүрлээр хийгдсэн учир эх дэлхийд1.5-1.8 жилийн дотор буцаад задарна. Гэх мэтчилэн олон давуу талтайгаас гадна хэрэглэгчдийнхээ цагийг хэмнэж, түгжрэлд бухимдахгүйгээр 88107079, 80003308 утас руу залгаад , захиалаад хүргүүлэх боломжийг олгож байгаа юм.
– Цахим экспог цаашид үргэлжлүүлэх үү?
– Тийм ээ. Цахим экспог цаашид илүү олон компанитай хамтран, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр үргэлжлүүлэх болно. Энэ жил биднийг дэмжиж бүтээгдэхүүнээ манай экспогоор борлуулж байгаа “Urgana” брэндийн хамт олондоо баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Мөн “Зариг” видео сайт, “Товч”, “Туг”мэдээллийн сайт манай цахим экспогийн бүтээгдэхүүнийг сурталчилж, хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлье.
-Баярлалаа.