сурталчилгаа
Хайр дурлал байгаагүйсэн бол бид илүү бага алдаж, илүү цөөхөн удаа зүрхээ шархлуулж, илүү их аз жаргалтай байх байсан мэт. Бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодруулах увидастай сайхан хайрын дурсамж хэн бүхний сэтгэлийн гүнд хадгалаастай байдаг. Дурлаж, шархалж үзсэн зүрх бүхэнд энэ баяр жирийн өдрүүдээс илүүтэй сэтгэл гэгэлзүүлсэн, догдлом өдөр мэт санагддаг биз ээ. Гэсэн хэдий ч тансаг оройн зоог, тэвэр дүүрэн сарнайн баглаа, хайрын өдөрт зориулсан төрөл бүрийн эвентүүдийн сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт итгэж байна.
Хостой ч бай, хосгүй ч бай баярын өдрөө хэрхэн өнгөрүүлэх талаар бяцхан санаагаа чилээн суугаа л биз дээ? Санаа зоволтгүй дээ, энэ өдөр чамайг ганцаардуулахгүй байх онцгой нэгэн газрыг санал болгож байна.
“U чамтай хамт” Photobooth
Юнителийн 14-23 насны залууст зориулсан U brand валентины баярын өдөр U with U photobooth-ыг Шангри-Ла төв дээр байршуулжээ. Чи single ч бай, хостой ч бай хүрэлцэн ирж дурсамж бүтээх зургаа энд даруулах боломжтой. Хамгийн догь нь тэр доор нь угаалгаад авах боломжтой юм шүү. U чамтай хамт гэдэг нь бүхий л цаг үед чиний дэргэд байж, аз жаргалтай мөчүүдийг хамтдаа бүтээлцэх гэсэн утгатай энэхүү booth-ыг байршуулжээ.
Хугацаа: 2023.02.13 болон 14-ны өдөр /10:00-22:00/
Байршил: Shangri-La mall
Манайхан хайраа хэрхэн илэрхийлж байна даа?
Орчин цагт хайраа олон янзаар илчилдэг болжээ. Зарим нь уурлаж, гомдож байхад зарим нь эрхлүүлж, өхөөрдсөн хайрын үгсээ хэн нэгний сэтгэл рүү чулууддаг цаг үед амьдарч байна. Тэгвэл доорх хөгжилтэй үгсийг U brand-ын хамт олон валентины баярыг тохиолдуулан сингл болон хосууддаа зориулж гаргажээ. Энэ өдөр хүн бүр баярлаж хэн ч битгий ганцаардаасай, сэтгэл дүүрэн валентин тэмдэглэх боломжийг бүү алдаарай.
Ганц бие залуус анхаарлаа энд хандуулаарай
Хосууд анхаарлаа энд хандуулаарай
ХАРИН ЭРТ ҮЕД?
Дундад зууны үед амьдарч байсан Европ залуус өөрсдийн дурлалт хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ оёж, олон нийтэд хайр дурлалаа ил зарладаг байсан түүхтэй. Бүтэн долоо хоногийн турш тэд хайртай хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ бичин алхдаг байсан бөгөөд дурласан хүн нь түүний сэтгэлийг хүлээн авсан тохиолдолд хамтдаа Валентины баяраа тэмдэглэдэг уламжлалтай байж. Одоо бодоход энэ арга сэтгэлээ илчлэх үнэхээр зоригтой алхам байж, тийм үү? Хуучны моде эргэн ирдэг гэдэг шин крашийнхаа нэрийг яагаад ханцуй дээрээ бичээд явж болохгүй гэж, харин ч түүний сэтгэлийг хөндөж илүү романтик байдлыг үүсгэх нь лавтай.