Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг БШУЯ-ны хурлаар хэлэлцжээ.
Хурлаар
- Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт шилжүүлэх,
- шинийн 5-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг гуравдугаар сарын 4-ний бямба гарагт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
- Мөн их, дээд сургуулиуд 20, 24-ний лекц, семинарыг цахим руу шилжүүлээд, цахимд шилжүүлэх боломжгүй хичээлийг гуравдугаар сард нөхөхөөр болсон байна.