Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ