Супер Боулын нээлтийг алдарт дуучин Рианна хийж, олон жилийн дараа шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан. Гэвч олон нийтийн сүлжээнд түүний уран бүтээлээс гадуурх нэг зүйл дуулиан тарьлаа. Тэр бол дуучин бүсгүй хоёр дахь хүүхдээ тээж байгаа явдал байлаа.
Зургаан жилийн өмнөөс уран бүтээлээсээ хөндийрч, өөрийн бренд болон хувийн амьдралдаа анхаарал хандуулаад байсан Рианна “Супер Боул”-ыг нээх болсон нь олон хүний дунд хүлээлт үүсгээд байсан юм. Тэрээр реппер Asap Rocky-той романтик харилцаа үүсгэсэн бөгөөд хосууд ийнхүү хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Рианна өөрийн алдартай бүх дуугаа “Супер Боул”-ын тайзан дээр дуулсан ба гэдэс нь мэдэгдэхүйц томорсон байсныг гярхай шүтэн бишрэгчид нь хэдийн анзаарсан байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт түүнээс нээлтийнхээ үеэр ямар нэг гэнэтийн бэлэг барих уу гэж асуухад “Би хэн нэгнийг авчирна гэж бодож байгаа” гэсэн байна.
SOURCE: BBC