Монголчууд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанаараа эмгүйгээр өвчнөө намдаадаг байсан. Үүний нэг жишээ бол царвангаар хоолойгоо зайлах юм. “Urgana” брэнд үүнийг орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар, зөгийн жилийтэй хольж, царвангийн гашуун амтыг даран хоолойн цацлага үйлдвэрлэжээ. Энэхүү хоолойн цацлагыг “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим үзэсгэлэнгээр худалдаалж байна.
“Urgana” брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам “Энэхүү цацлага нь уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг, хоолойн бүх төрлийн эмийн найрлагад ордог царван, зөгийн жилий буюу байгалийн натурал антибиотикийн орцтой. Хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хоолой өвдсөн тохиолдолд, олон хүнтэй байнга харьцдаг хүмүүс энэ цацлагаа 30 минут тутамд эсвэл хоёр цаг тутамд тогтмол цацна. Ингэснээр гүйлсэн булчирхайд наалдсан, амны хөндий, шүдний бүтцэд байгаа нян бактер, вирусыг устгана. Гэхдээ амны хөндийн ашигтай бактерийг үхүүлэхгүйгээр дарна гэдэг нь хамгийн том давуу тал юм. Зөгийн жилий нь амны хөндий дэх бүх үрэвсэлд тустай. Тиймээс вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Царван нь уламжлалт анагаах ухааны маш олон төрлийн эмийн найрлагад ордог. Хоолойн ангийн, цэр ховхлох, амьсгалын дээд замын үрэвслүүдийн үед хэрэглэхээс гадна төмсөг, умайн хүзүүний зэрэг төрөл бүрийн үрэвслийг дарах үйлчилгээтэй. Монголчууд эмгүйгээр хоолойгоо намдаадаг байсан. Түүний гол нууц нь царвангаар хоолойгоо тогтмол зайлдаг байсан явдал юм. Өвлийн хүйтэн улиралд төмөр махбодтой эрхтнүүд сулардаг үед Монголчууд хоолойгоо орой болгон царвангаар зайлж хоолойны үрэвслээ дардаг. Тиймээс та бүхэн энэхүү цацлагыг хэрэглэж, эмгүйгээр хоолойны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хоолойн өвчнөө намдаагаарай” гэв.