УДБЭТ-ын уран бүтээлчид хүн бүрийн сэтгэлд нууцлаг , эрхэмсэг байдлыг төрүүлдэг, хайр сэтгэлийн хүчээр хар шидийг ч буцааж чадах гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох П.И.Чайковский “Хунт нуур бүжгэн жүжгийг өнөөдөр 19 цагт тоглох гэж байна.
Дэлхийн театруудын чансааг тодорхойлдог гэх “Хунт нуур бүжгэн жүжиг 1875-1876 онд үзэсгэлэнт гүнж Одеттагийн Германы эртний домгоос сэдэвлэн бичжээ. Анх 1877 онд Москвагийн Их театрийн тайзнаа тоглогдож байсан юм. Үүнээс 98 жилийн дараа төрийн шагнал Балетмейстер Б.Жавзандавга Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хунт нуур бүжгэн жүжгийг тавьсан нь Монгол улсын нэрийг дэлхийн чинээнд гаргасан билээ. Үүнээс хойш 16,24,26 хунтай тоглодог байсан бол энэ жил анх удаагаа 32 хунтай тоглох гэж байна.
Р.Цэцэгбаяр