АНУ, Латин Америкийн нутаг дэвсгэр дээгүүр үзэгдсэн агаарын бөмбөлгийг АНУ-ын батлан хамгаалахын яамнаас Хятадын тагнуулын хэрэгсэл гэж үзэн устгасан. Үүнээс болоод талуудын харилцаа багагүй сорилттой тулаад байсан юм. Тэгвэл, Канадын нутаг дэвсгэр дээгүүр мөн үл мэдэгдэх биет үзэгдсэнийг буудаж унагасан тухай тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ.
Тэрээр энэ биет нь “Канадын агаарын орон зайд заналхийлсэн” гэж үзээд тус улсын баруун хойд нутгийн Юкон мужийн дээгүүр өнгөрч байхад нь ийн унагажээ. Ингэхдээ, Канад, АНУ-ын онгоцуудыг энэ биетийг олоход дайчилсан бөгөөд АНУ-ын “F 22” сөнөөгч онгоц тус биетийг устгасан байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй утсаар ярьсан бөгөөд холбогдох тушаалыг өгсөн гэдгээ хэлжээ. Энэ мэтчилэн үл мэдэгдэх, сэжигтэй биет Хойд Америкийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байхад нь буудаж унагасан гурав дахь тохиолдол нь болж байна. Уг биетийг шинжилж гэдгээ Канадын ерөнхий сайд Твиттер хуудаснаа мөн жиргэжээ.
SOURCE: BBC