Турк, Сирийн газар хөдлөлтөөс болж нас барсан хүмүүсийн тоо 28 мянгад хүрсэн байна. Аврах багийнхан нурангиас амьд үлдсэн хүмүүс олсоор байгаа нь олны сэтгэлийг хөдөлгөж байна. Амьд үлдэгдсдийн нэг болох эгч дүү Мерв, Ирем хоёрыг BBC агентлаг онцолжээ.
Нурангиас аврагдсан бусад хүмүүс эгч дүү хоёр амьд байгааг аврах багийнханд хэлснээр тэднийг хайх ажиллагаа ийн эрчимжсэн байна. 19, 24 настай Мерв, Ирем хоёр том чулуун дор дарагдсан байдалтай байсан ба аврах багийнхан тэдэнд хүрэхэд дор хаяж 2 метрийн зайтай байжээ.
Охид дарагдаад 2-3 хоног болсон ч өөрсдөд нь хэдэн долоо хоног болсон мэт санагдаж, аврагдаж байгаадаа ч итгэж чадахгүй байдалтай байсан байна. Аврагчид охидыг аврахдаа камер ашигласан бөгөөд тэдний дэргэд ээж нь мөн байжээ. Гэвч түүний цогцос л үлдсэн байв.
Цаг агаар хүйтэн байсан тул аврагдсан охид аврагчийг даарах вий гэж санаа зовж байсныг нь хүртэл тэнд байсан хүмүүс хуваалцсан байна. Тэднийг гаргах ажиллагаа амаргүй байсан ч ийнхүү амьд мэнд хоёуланг нь аварч чадсан байна.
SOURCE: BBC