Хэрвээ та нойргүйдэлд өртсөн бол "Urgana" брэндийн чацаргана болон шар тостой биеийн тос, ванны давсыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. Энэ нь ядаргаа тайлж, нойргүйдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй юм. Энэхүү ядаргаа тайлах багцыг та бүхэн “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим үзэсгэлэнгээс худалдан авах боломжтой юм.
"Urgana" брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам “Дэлхийн нийт улсын 10-20 хувь нь, насанд хүрсэн хүмүүсийн гуравны нэг нь нойргүйдэлтэй байдаг. Нойргүйдэлд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаан нь нийгмийн стресс юм. Нойргүйдлийг даван туулах олон арга бий. Тухайлбал, бясалгал хийж, юу ч бодохгүй амьсгаандаа төвлөрөх. Мөн унтахаасаа хоёр цагийн өмнө улаан давстай усанд орж болно. Усанд орох боломжгүй бол хөлөө дүрж болно. Хөлөө дүрэхдээ, шагайгаа давсан усанд нэг цайны халбага давс хийгээд, 10-20 минут хөлөө дүрж, массаж хийнэ.
Хүний хөлд мэдрэлийн 20 гаруй эрхтний судас, төв цэгүүд нь байдаг учраас бодисын солилцоог сайжруулж, нойр хүргэхэд нөлөөлнө.
Давсны дараагийн ач холбогдол нь хүний дархлалын системийг сайжруулдаг учир ханиад томуу, вирусийн гаралтай өвчнөөс хамгаалах тустай.
Ядаргаа тайлах багцад орсон бас нэгэн бүтээгдэхүүн нь шар тостой биеийн тос юм. Шар тос нь уламжлалт анагаах ухааны тосон эмийн найрлагад ордог. Хүнийг шимжүүлэх, нойр хүргэх тустай.
Үүнд парабен болон хадгалалт уртасгадаг хүчтэй бодисууд ороогүй. Үндсэн идэвхт найрлага нь шар тос учраас дөнгөж төрсөн нярай хүүхдийг тосолж болно. Мөн эмзэг арьстай хүмүүс усанд орсны дараа арьсандаа гүн чийгшил өгөх үүднээс тосолж болно. Чацарганын тостой давсандаа усанд орох эсвэл хөлөө дүрсний дараа тодорхой цэгүүдэд шар тостой биеийн тосоо түрхэж, массаж хийнэ. Ингэснээр хүний нойр хүрч, амархан унтах боломжтой.
Тиймээс та бүхэн энэ хоёр бүтээгдэхүүнийг багцаар нь авч, цагаан сараар хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бэлэглээрэй” гэв.