
УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр “УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойшхи гурав дахь тайлангаа гаргалаа” гээд тайлангаа цахим хуудсандаа нийтэлсэн. Үүний дор мөн өөрийн хаягнаас “Гурав дахь удаагийн тайлан гэж байна шүү. Зөв, зөв” гэж сэтгэгдэл бичсэн нь олны эргэлзээ, шүүмжлэлийг дагуулж байна. Гишүүн постныхоо доор өөрийнхөө хаягнаас өөрийгөө магтсан байв.
Үүнд түүний туслах "Ч.Ундрам гишүүн тойрогтоо тайлангаа тавьж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж яваа юм. Энэ хооронд миний бие гишүүний Твиттерийг хөтлөхдөө алдаа гаргаж өөрийн хаягаас сэтгэгдэл үлдээж байна гэж андуурч гишүүний хаягаас бичсэндээ харамсаж байна. Мөн та бүгдэд буруу сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчье" гэж тайлбар хийсэн юм.
Гишүүний туслах андуурсан байж гэж байтал “Орон нутгийн багш” гэсэн хаягнаас яг өмнөх сэтгэгдлийг дахин оруулсан байжээ.
Энэ хаягийг Ч.Ундрам гишүүний хуурамч хаяг гэж хардах хүн цөөнгүй байна. Ямартай ч энэ хаягнаас МАН-ын бусад гишүүд, томоохон албан тушаалтнуудын талаар ингэж жиргэж байжээ.