Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
- 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна.