Өнгөрч байгаа долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон танилцуулъя.
БИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛД БЭЛЭН ҮҮ?
Турк улсад газар хөдлөлтийн аюул нүүрлэсэнтэй холбоотойгоор манай улс 35 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүнлэгийн багаа тус улс руу илгээлээ. ОБЕГ-ын газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Турк улсад очсон Монголын аврах багийнхан эрэлч нохдынхоо тусламжтайгаар нийт 8 хүнийг нуранган дороос эсэн мэнд гаргажээ. Түүнчлэн, энэ сарын 2-нд 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн үрлэсэн энэ үед Монгол улс байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Гуравдагч хөрш улсад газар нүтэр дундаа Улаанбаатар хот эрсдэлд бэлэн үү гэдэг асуудлыг хөндөхөд хүргэлээ. Судалгаагаар Улаанбаатар хотод долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болболнийт барилга байгууламжийн 48 хувь нь нурах магадлалтай гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан байна. Манай улсад 1900 оноос хойш наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт, гурван удаа бүртгэгдсэн. Хамгийн сүүлд буюу 1957 онд болсон 10 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 13 хүн нас барсан байдаг. Жилээс жилд газар хөдлөлтийн давтамж өсөж байгаа учраас орон сууцны барилгуудын чанарт анхаарах, эрсдэлд бэлэн байхад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийгэнэ 7 хоногт хаа хаанаа анхааруулж байлаа.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛД Х.БАТТУЛГЫГ ГЭРЧЭЭР ДУУДАВ
Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэх судлах хоёр шатны сонсгол энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас авахуулаад хөгжлийн зээлийн мөнгөөөр гараа уугаасан хэргээр шалгагдаж байгаа хэд хэдэн улс төрч сонсголд дуудагдаж тайлбар өгсөн юм. Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь удаагийн сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцсон. Оролцох боломжгүй албан бичиг ирүүлсэн 27 гэрч байна. Гурав дахь удаагийн сонсгол Хөгжлийн банкнаас арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2500 зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Л.ГАНТӨМӨРИЙГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭВ
Ардчилсан намынхан энэ сарын эхээр хоёр талд хуваагдан хурлаа хийж, хоёр хүний нэрийг Улсын дээд шүүхэд нэгэн зэрэг хүргүүлсэн. Тэгвэл улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн нь энэ долоо хоногийн улстөрийн халуун сэдэв боллоо. Ардчилсан намынхан Эрдэнээс тамгаа авч чадсаны шалтгааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эрх баригчидтай тохироо хийж чадсантай холбоотой гэж улстөрийн хүрээнд ярьж байна. Эрх баригч намынхан үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж эхэлсэн. Үүнд ганцхаан гишүүний санал ч чухал нөлөөтэй. Тэгвэл АН-аас сонгогдсон гишүүд дэмжлэг үзүүлье гэж тохирсон гэх мэдээлэл ч хөвөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх баригчид удаан хугацаанд хор найруулсны эцэст АН-тай аль талдаа ашигтай тохироо хийлээ ч гэж харж болохоор байна. Ийнхүү О.Цогтгэрэлийн талынхан баяраа тэмдэглэж, даргатай боллоо, Ардчилсан намынхны маргаан нэг талдаа гарлаа гэж мэдэгдэх зуур С.Эрдэнийн талынхан дээд шүүхийн гадаа жагсаж, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.
Улсын дээд шүүх Д.Ганбат, Л.Гантөмөр нарын материалыг хүлээж авсан. Д.Ганбатын талын АН-ынхны хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзээд, дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн байна. Хэн дарга болох вэ гэдэг сонин биш. Аль таль нь ялах нь чухал биш. 200 мянган гишүүнтэй АН-ын маргаан дуусах ёстой. Монголд эрх баригч намд хяналт тавих хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байгааг хаа хаанаа онцолж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.