Туркийн Адана хотын эмнэлэгт нурангинаас аврагдсан олон хүүхэд эмчлүүлж байна. Гэвч тэдний эцэг эх тодорхойгүй буюу хүүхдүүдийн нас хэт балчир байгаа тул найдлага улам тасарч байгааг эмнэлгийнхэн мэдээлжээ. Турк, Сирийн газар хөдлөлтөөс болж амиа алдагдсдын тоо 24 мянгад дөхөөд байгаа билээ.
Эмнэлгийн болон аврах багийн ажилчид хүүхдүүдийн эцэг эхийг олоход нэгэнт оройтсон гэдэгт санал нийлж байгаагаа илэрхийлсээр байна. Зургаан сартай, барилгад хавчигдсан байсан охин эмнэлэгт ирэхдээ л дээр нь “тодорхойгүй” гэж бичсэнээс бусдаар нэрийг нь ч мэдэх боломжгүй байдалтай иржээ.
Газар хөдлөлтийн улмаас маш олон эмнэлэгийн барилга нурсан тул хамгийн ойр, боломжит үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг нь Адана хотын дээрх эмнэлэг юм байна. Зургаан сартай охин шиг маш олон “тодорхойгүй” гэсэн бичигтэй хүүхдүүд өдөр бүр ирж байгааг эмнэлгийн захирал мэдээлсэн байна. Найдлага хомс байгаа ч тэдний гэр бүлийг хайх ажиллагаа үргэлжилэ байгаа гэдгийг эмнэлгийнхэн мөн мэдээлж байгаа юм.
SOURCE: BBC