АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр үзэгдсэн агаарын бөмбөлөг АНУ, БНХАУ-ын харилцааг ээдрээт байдалд оруулаад байгаа. АНУ-ын батлан хамгаалах яам энэ агаарын бөмбөлгийг тагнуулын зориулалттай гэж хардаж байгаагаа мэдэгдсэн бол БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ нь иргэний зориулалттай, цаг уур тандах төхөөрөмж байсан гэсэн юм.
Долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар уг бөмбөлгийг далай дээгүүр өнгөрч байхад нь буудан унагасан. Харин Лхагва гарагт АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин энэ бөмбөлгийг далайгаас олж, тагнуулын зориулалттай байсан эсэхийг нь шалгаж эхэлсэн юм.
Албаныхны өгсөн эхний мэдээллээр энэ бөмбөлөг нь мэдээлэл цуглуулах дохиотой байсныг илрүүлсэн байна. АНУ энэ бөмбөлгийг тагнуулын гэж үзсэн хэвээр байгаагаа дахин мэдэгдсэн бөгөөд төлөөгчдийн танхимын хууль тогтоогчид энэ төхөөрөмж нь “АНУ-ын тусгаар тогтнолд заналхийлсэн хэрэг” гэж буруутгасан юм. Үүнээс болж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Хятад дахь айлчлал мөн хойшлогдоод байгаа билээ.
SOURCE: BBC