Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагаан сарын өмнөх өдрүүдэд иргэд сар шинэдээ бэлтгэн, замын ачаалал ихээхэн нэмэгддэг. Үүний улмаас жилийн жилд хаана, хаана хүндрэл гардаг билээ. Энэ жил сар шинийн өмнөх өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэвээр үйлчлэх эсэх олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Тээврийн цагдаагийн албанаас хоёрдугаар сарын 11, 12, 18,19 буюу сар шинийн өмнөх хоёр амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар зорчуулах санал гаргасан. Хотын дарга Д.Сумъяабазар энэ саналыг дэмжсэнгүй. Тиймээс замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр болжээ.