Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёрдугаар багийн нутаг Улаан-Өндөр гэдэг газарт 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ний өдөр зэрлэг махчин амьтанд хөөгдсөн байх магадлалтай эрүүн доороо шархтай бугын илий буюу төлийг тус багийн нутагт өвөлжиж буй малчин Баасандорж тэжээж тэнхрүүлж байна.
Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч газар дээр нь ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тус амьтныг тэжээхэд шаардлагатай өвсийг хүргэж өгөв.
Тус бугын илийг хавар ногоо гарах үед буга ихээр өсөж буй газрыг сонгон малчин айлаас хол газарт зөөвөрлөн тавихаар шийдвэрлэсэн байна.