Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үе тэнгийнх нь охид зодож, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тухайн охиныг үе тэнгийнх нь охид бус нагац эгч нь хөнөөсныг цагдаагийн байгууллага тогтоожээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Нэгдүгээр сарын 29-нд Ховд аймгийн Жаргалант суманд ын толгойдоо оёдол тавиулсан 15 настай охин эмчлэгдэж байгаад нас барсан гэх хэрэг бүртгэгдсэн.
ЦЕГ-аас Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үндсэнд хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.
Уг хэргийг хохирогч охины гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч үйлдсэн болох нь тогтоолоо. Тиймээс Ж-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчиллаа.
Хохирогчийг сургуулийн орчимд дөрвөн сурагч турбогоор цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй. Худал мэдээлэл.
Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан 4 хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэлээ.