Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.