Өнгөрсөн онд Их Британи Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудыг төрийн байгууллагадаа байрлуулахыг хориглосон. Нэн ялангуяа, төрийн нууц хадгалах боломжтой байгууллагууд дахь камеруудыг ашиглахгүй байхаар болсон юм.
Харин АНУ Хятадын хэд хэдэн технологийн компанийн бүтээгдэхүүнүүдэд хориг тавьсан. Энэ удаа Австрали улс төрийн байгууллагууд дахь Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудыг авахаар боллоо. Тодруулбал, Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес “Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камерууд нь улсын аюулгүй байдалд эрсдэл дагуулж болзошгүй байна” гэжээ.
Австралийн 250 төрийн байгууллагад байдаг 910 гаруй хяналтын камер нь Hikvision, Dahua компанид үйлдвэрлэгдсэн юм байна. Дээрх хоёр компанийн аль алинд нь Хятадын засгийн газрын оролцоо байдаг юм байна. Энэ мэтчилэн томоохон орнууд Хятадын технологийг аюултай гэж үзсээр байгаа юм.
SOURCE: DW