БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамнаас гаргасан нэгэн санаачлага олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, тус яамнаас энэ жилийн Валентины баярыг хайрын өдөр бус, Хинду шашны үнэт зүйлийг дээдлэх буюу “Үнээ тэврэх өдөр” болгож тэмдэглэх тухай санаачилжээ.
Тэдний зүгээс үнээ тэвэрснээр сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалд бялхана гэж үзсэн байна. Учир нь Хинду шашинд үхрийг ариун амьтан гэж үздэг билээ. Тэд Валентины өдрийг барууны уламжлал ёсоор бус, өөрсдийн шашны дагуу тэмдэглэхийг илүүд үзсэн нь энэ аж.
Сүүлийн хэдэн жил Энэтхэгт Валентины баяртай холбоотой ил захидал, мэндчилгээнүүдийг шатааж, хосоороо явж байгаа хүмүүсийг гадуурхах явдал ихэссэн байна. Энэ нь ч дээр саналд нөлөөлсөн болов уу гэж зарим Твиттер хэрэглэгчид таамаглаж байгаа юм.
1990-ээд оноос хойш Энэтхэг залуус энэ баярыг чөлөөтэй тэмдэглэж ирсэн. Харин ерөнхий сайд Нарендра Модигийн нам Хинду шашныг сурталчлах үйл хэргийг улс даяар ихээр өрнүүлдэг байна.
SOURCE: AL JAZEERA