Сар шинийн баяраар зарцуулах хэдэн зуун тэрбум, их наядаар тоологдох мөнгийг эх орондоо шингээе. Бид баярын бэлтгэл ажлаа хийхдээ нийт 1.2 их наяд төгрөг зарцуулдгаас, 500 гаруй тэрбумыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна. Энэ их хэмжээний мөнгийг эх орондоо шингээж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломжийг Өрөг.мн сайт олгож байна.
Сар шинийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нэг өрх дунджаар нэг сая хоёр зуун мянган төгрөгийн зардал гаргах тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Харин 2022 онд нэг өрх, дунджаар 960 мянган төгрөг зарцуулсан байна. Энэ нь ковидын үе байж таарсан юм.
2019 онд нэг өрх 927 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2020 оноос хойш 1.2 сая төгрөгийг зарцуулдаг болжээ. 2022 оны эцсийн байдлаар манай улсад 960 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн зардал 1.2 их наяд төгрөг зарцуулдаг гэж тооцож болохоор юм.
Бүтцийн хувьд бор идээнд зарцуулж буй хэмжээ цагаан идээнээс их байна. Нийт 1.2 их наяд төгрөгийн 46 хувь буюу 550 тэрбум төгрөг нь импортын бараанд зарцуулагдахаар тооцжээ.
Тэгвэл Өрөг.мн сайтын хамт олон Цагаан сарын бэлгэнд гадагшаа “урсдаг” мөнгөн урсгалыг дотооддоо шингээх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эко бүтээгдэхүүн бэлэглэх боломж олгох зорилгоор, “Элгэн садандаа барих эко бэлэг” цахим экспог зохион байгуулж байгаа билээ. Экспогоос та бүхэн “Urgana” брэндийн химийн найрлагагүй, эко гоо сайхны болон ахуйн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Багц бэлгүүдийн үнэ 6000-50000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Багц болон бараа бүтээгдэхүүний талаар мэдээллийг энд дарж үзээрэй.