Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын аварга фермер, саальчинаар хэн, хэн тодров.
“Улсын аварга саальчин”-аар:
– Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ширбазарын Эрдэнэсувд;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ёндонжамцын Хонгорзул;
– Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Пагвын Мөнхдөл;
– Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Дашзэвэгийн Нарангэрэл;
– Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Батсайхан;
– Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Гомбын Отгон
“Улсын аварга фермер”-ээр:
– Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн фермер Жагарын Адилбиш;
– Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн фермер “Их мориг” ХХК;
– Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн фермер Базарвааний Батсүх;
– Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Цэрэндолгорын Даваадорж;
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн фермер Дэлгэрмаагийн Мөнхбадрах;
– Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн фермер Бадарчийн Батсуурь;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Сүхчулууны Түмэнжаргал;
– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Пүрэвийн Сундуй;
– Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны фермер Батчулууны Отгонтөгс нар тодорлоо.