2014 онд Зүүн Украины нутаг дэвсгэр дээгүүр Малайзын агаарын тээврийн MH17 нислэг ОХУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч пуужинд оногдож дэлбэрсэн хэрэг гарсан. Үүнээс болж 300 гаруй хүн нас барсан байдаг. ОХУ болон барууны холбоотнуудын харилцааг муутгахад хүргэсэн уг хэргийн улмаас нас барагсдын дийлэнх нь Голландчууд байсан билээ.
Харин олон улсын шинжээчид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үүнтэй төстэй пуужинг байлдааны талбар луу илгээх гэж байгаа тухай мэдээлсэн нь анхаарал татаж байна. Онгоцны сүйрлийн хэрэгт В.Путиныг шууд буруутгах нотолгоо байхгүй ч энэ удаад зэвсэг нийлүүлэхийг тушаасан тухай нотлох баримт байгаа гэдгийг шинжээчид хэлсэн юм.
Гэхдээ Украины салан тусгаарлагчид ОХУ-ын ерөнхийлөгчид дээрх зэвсгийн нийлүүлэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг нягтлахаар барууны судлаачид ажиллаж байгаа гэнэ.
SOURCE: BBC