Хүн өдөрт 0.2 грамм, жилд 73 грамм уруулын будаг иддэг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг уруулын будгийн өнгийг химийн аргаар гаргаж авсан бол бид өдөр бүр баг тунгаар хэрэглэсээр байвал хорт хавдар үүсэх эрсдэлтэй юм. Urgana брэндээс шууд идэж болохуйц найрлагатай уруулын чихэр үйлдвэрлэсэн байна. Энэхүү чихэр нь ямар найрлагатай вэ, шууд идэхэд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?
Иддэг уруулын чихэрний талаар "Urgana" брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам “Urgana брэндийн уруулын чихэр нь хонины уураг сүүлний тосны найрлагатай. Уураг сүүл гэдэг нь хонины бүтэн сүүл биш зөвхөн годонгийн хэсгийг тойрсон жижиг хэсгийн тос юм. Мөн чацарганын тос. Үүнийг бид ходоодны улайлтад хэрэглэдэг.
Sweet orange буюу оранж жимсний эфирийн тосны найрлагатай. Үүнд орсон бүх орц найрлага нь хүнсний бүтээгдэхүүн. Ялангуяа зөгийн лав буюу барьцалдуулагч бодис нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн. Үүний найрлагад идэж болохгүй гэх ямар нэгэн түүхий эд ороогүй. Бид их хэмжээгээр, өдөр бүр идэхгүй нь ойлгомжтой. Уруулыг тосолж, чийгшил өгөх, амны эргэн тойронд бактери их байдаг. Зарим үед амаа арчихгүй хэт хүйтэн агаарт гарах, хэт их тостой байхдаа амаа арчихгүй гарах үед гааны өндөр агууламжтай учраас уруулын эргэн тойронд наалдсан жижиг шархыг аниулдгаараа онцлог.
Ээжүүд охиддоо гадаадын уруул өнгөлөгч, гоо сайхны багцууд авч өгдөг. Би үүнтэй санал нийлдэггүй. Учир нь төрөл бүрийн олон өнгө гаргасан байдаг. Завсрын, янз бүрийн өнгө гаргахын тулд органик хүрэн манжингаас ягаан өнгө, улаан өнгийн шунхнаас улаан өнгө гаргаж авна. Энэ хоёрыг холиод завсрын өнгө гарна. Гэтэл байгалийн бус химийн аргаар будагч бодис хийж гаргасан өнгөнүүд нь органик биш.
Ямар бодисууд уруул өнгөлөгчид орсон үед аюултай, хэзээ ч хүүхдэдээ авч өгч болохгүй гэвэл, метилпарабен. Үүнийг Европын холбоонд хорьсон. Полипарабен. Үүнийг хамгийн аюултай бодис гэдэг ангилалд оруулсан байна. Диаксид болон петролиумаас гаргаж авсан буюу нефтийн хаягдлаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг битгий ашиглаарай. Палматетын төрлүүдийг битгий ашиглаарай. Ингэсэн тохиолдолд уруул өнгөлөгч, уруулын будгууд аюултайд тооцогдож байна.
Манай Өрөг.мн сайт “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим экспо зохион байгуулж байна. Бид цагаан сараар бэлэг өгөх гэхээр үнэтэй эсвэл чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн маш их байдаг. Бид 100 хувь органик уруулын чихрийг хүүхдүүддээ бэлэглэх боломжтой юм.