Турк, Сирийн газар хөдлөлт болсноос хойш гурван хоног өнгөрч байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар энэ газар хөдлөлтөөс болж нас барсан хүний тоо 12 мянгад хүрчээ. Туркийн засгийн газар гамшгийн эсрэг хариу арга хэмжээтэ холбоотойгоор шүүмжлэлд багагүй өртөөд буй.
Харин тус услын ерөнхийлөгч Р.Т.Эрдоган засгийн газраа хамгаалж, гамшгийн хамрах хүрээ онц ноцтой байсан гэж тайлбарласан байна. Түүнчлэн одоо бүх зүйл хяналтад байгаа гэж хэлжээ. Р.Т.Эрдоган газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт гурван сарын онц байдал зарласан ба энэ нь тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дуусахаар байгаа юм.
Түүний эсрэг намынхан харин энэ бүх зүйлд Р.Т.Эрдоганыг буруутгаж байна. Харин Туркийн ерөнхийлөгч энэ бүхний хариуд “гамшгийн ийм үед ч улс төр хийхгүй байхыг хүсье” гэжээ. Үүний зэрэгцээ Турк улсад тусламж үзүүлж, аврах багаа илгээх улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа ч Сирийн нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Тус улс руу нэвтрэх цорын ганц гарц нурангины улмаас нэвтрэх боломжгүй болсон тул хүмүүнлэгийн тусламж авахад асуудалтай байна. Харин НҮБ-аас энэ гарцыг яаралтай сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдэгджээ.
SOURCE: BBC