Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын хошой аварга болсон малчдыг танилцуулъя.
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин Жамъяашаравын Лоохууз;
– Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа;
– Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Дамдинсүрэнгийн Бямбаа;
– Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн малчин Галягийн Бүдсүрэн;
– Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр ;
– Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан шанд багийн малчин Жамсранжавын Отгонбаатар;
– Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн малчин Луугийн Лхагвасүрэн;
– Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпагма;
– Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баян нуур багийн малчин Лааганы Шаравдорж;
– Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэ чандмань багийн малчин Дугарын Наранчимэг.