“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Herbalife Nutrition” компанийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэнг урьж ярилцлаа. Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адьяа, “MMCG” компанийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нар оролцлоо.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцах болсонд баярлалаа. “Herbalife” гэхээр Монголчууд “Тураадаг бүтээгдэхүүн” гэсэн ойлголттой байдаг. Танай бүтээгдэхүүн ямар зориулалттай, хүний биед яаж үйлчилдэг талаас нь яриагаа эхэлье. Монгол улсад оруулж ирж худалдаалж байгаа бусад нэмэлт тэжээлүүдээс юугаараа онцлогтой вэ?
-Манай байгууллагын том зургаар нь харж буй үндсэн дөрвөн асуудал бий. Эхнийх нь амьдралын хэв маяг. Үүн дотор жингийн илүүдэл болон жингийн дутагдлын асуудал орж ирнэ. Мөн булчингийн асуудал бий. Манай улсад таргалалт хүн амын эрүүл мэндийн тулгамдсан болсон. ДЭМБ-ын судалгаагаар насанд хүрсэн хүн амын 61 хувь нь таргалалттай байна. Энэ бол бидний шийдэх гол асуудлуудын нэг. Яалт ч үгүй хүмүүст жингээ хасах хэрэгцээ байгаа учраас манай бүтээгдэхүүнийг сонирхож, “жин хасах компани” гэх ойлголттой болсон байдаг. Ер нь, бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон эрүүл амьдралын хэвшлийн тухай л бид яриад байгаа хэрэг. Нэг зорилго маань үүнд чиглэдэг. Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал байна. Ажилгүйдэл их байна. Энэ орон зайг бид бизнесийн орон зайгаараа нөхөхийг хичээж байгаа юм. Ингэхдээ хүмүүс гараан дээрээ яаж дарамт багатайгаар бизнесээ эхлэх вэ гэдэг асуудалд бид анхаардаг.
-Шууд худалдааны зарчмаар хүмүүст нэмэлт орлого олох боломж олгодог байх нь ээ?
-Тийм ээ. Шууд худалдааны давуу талууд олон бий. Хүмүүс “Надад санхүү мөнгө нь хангалттай байсан бол бизнесээ шинээр эхлүүлмээр байна” гээд л ярьдаг шүү дээ. Зах зээл хариуцдаг, борлуулалт хийдэг, хөгжүүлэлт хариуцсан хүн гээд тус тусдаа олон хүн л байвал болохоор байна гэдэг. Тэгвэл энэ бүх асуудлыг нь шууд худалдааны компани шийдэж өгдөг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлээд, борлуулаад, бүх асуудлаа цогцоор шийддэг. Бид гишүүддээ үйлчилдэг байгууллага. Хэдийгээр гишүүд маань бие даасан ч гэлээ ирээд зөвлөгөө авах зэргээр эргэх холбоотой ажиллах боломжтой байдаг. Ямар хүнсний бүтээгдэхүүн бэ, аль нь эм, аль нь эм төст бүтээгдэхүүн бэ гэх мэтээр мэргэжлийн байгууллага нь зөвлөгөөг нь өгдөг. Ингээд цогц хамтын ажиллагаатай байж, борлуулалтаа хийдэг.
-Та бүхэн хүмүүсээ сургаад, бизнесийг нь бойжуулж өгдөг ч гэж хэлж болох нь байна?
-Манай компанитай гэрээ байгуулсан гишүүн маань өөрөө бүтээгдэхүүнийхээ хэрэглэгч нь болдгоороо онцлогтой. Бүтээгдэхүүнээ хэрэглээд, амьдралын зөв хэв маягт шилждэг. Өөрийнхөө үр дүнд суурилаад ирэхээр тэр хүний хүрээлэл нь ч өөр болж эхэлдэг. Ингээд өөрийнхөө багийнхантай хамт бүтээгдэхүүнээ борлуулаад, хамтдаа эрүүл хэв маягт шилжиж, бизнесээ эрхэлдэг гэсэн үг. Энэ бол ажилгүйдлийн асуудлыг шийдэж буй бидний нэг шийдэл.
“БИД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ГААЛИЙН ТАТВАРТ 27 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛСӨН”
-Өнөөдөр танайхаас цалинждаг, бие даасан гишүүд хэд байдаг вэ?
-2022 оны хаалтаар манай бие даасан гишүүд, хэрэглэгчдийн тоо 20 мянга гаруй байна. Цалингийн хувьд “Herbalife nutrition” компани гишүүддээ цалин олгодоггүй. Тэр хүмүүс маань хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг гэсэн үг. Бизнесмен хүмүүс үйлдвэрээс дундын зуучгүйгээр бүтээгдэхүүнээ авч байгаа юм. Ингээд бүтээгдэхүүнээ цааш түгээснээрээ жижиглэнгийн орлогоо олдог. Хамгийн анх гишүүн маань манайхтай гэрээ байгуулна. Гараан дээрээ бүтээгдэхүүнээ 25 хувиар хямдруулж авна. Мөн бүтээгдэхүүн тус бүр дээр оноо цуглуулна. Оноо нь тодорхой түвшинд хүрсний дараагаар 35, 42, 50 хувь гээд шаталсан хямдрал, хөнгөлөлт эдэлнэ. Өөрийн үүсгэсэн хүрээлэл, баг комманд нь тодорхой түвшинд хүрсний дараагаар тэндээсээ ч бас урамшуулал авна.
"ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ШИЛЖИХИЙН ЗЭРЭГЦЭЭ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛЖ БАЙНА"
-Танай компани 20 мянган хэрэглэгчтэй. 3000 гаруй хүн танайхаас орлого олж байна. Энэ бол яах аргагүй өндөр үзүүлэлт байна. Анх танай бүтээгдэхүүний хэрэглэгч байснаа сүүлд нь бие даасан гишүүн болоод, бизнес нь амжилттай явж байгаа тухай жишээ хуваалцахгүй юу?
-Манай амжилтыг зөвхөн нэг гишүүний амжилтаар хэмжих өрөөсгөл байх. Бидний хамгийн том амжилт бол татвар. Манай бие даасан гишүүд бүгдээрээ хувиараа хөдөлмөр эрхлэгч учраас бүгд улсдаа орлогоосоо татвараа төлөөд явдаг. Дүүргийнхээ шилдэг татвар төлөгчийн эхний гуравт жагссан хүмүүс ч олон байна. Харин компанийн хэмжээгээр авч үзвэл бид 2021 онд гаалийн татварт 14,5 тэрбум төгрөг, 2022 онд 12,4 тэрбум төгрөг төлсөн. Энэ бол улс орны эдийн засагт оруулж байгаа бидний хувь нэмэр. Компанийн өсөлтийн илэрхийлэл гэж хэлж болно.
-Сонирхсон хүмүүс ажлынхаа хажуугаар танайд ажиллаад нэмэлт орлого олох боломжтой юу? Эсвэл бүтээгдэхүүний хэрэглэгчээс авахуулаад шаталсан шалгуур тавьж, заавал бүтэн цагаар ажиллахыг шаарддаг уу?
-Ер нь, манай бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд үзсэн бол хүнд хэлэх юмтай болчихдог. Тэр хүн өөрөө компанийн төлөөлөл болж, брэндинг үүсгэж байна шүү дээ. Манайд бизнес нэгж буюу эрүүл амьдралын клубууд ажилладаг. Клубүүдээр дамжиж, үйл ажиллагаа маань өргөн цар хүрээг хамардаг.
Өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх хүсэлтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүн ганцаарчилж зөвлөгөө авах уу, эсвэл клубын орчинд ороод, хамтдаа хөгжөөд явах уу гэдэг сонголт бий. Анх ажлынхаа хажуугаар клубт элсээд явж байгаад, сүүлдээ багийн үндсэн гишүүн болж байгаа хүн ч олон байдаг. Бид эхэндээ зөв хооллолтын зөвлөх гэдэг имижтэй явдаг байлаа. Одоо бол амьдралын хэв маягийн зөвлөх гэдэг тал руугаа явж байна.
-Нэг зорилгын дор баг болж ажиллах гэдэг чухал хэрэгцээ болоод байна. Танайд хичнээн эрүүл амьдралын хэв маягийн клуб байна вэ?
Улсын хэмжээнд 450 орчим клуб байна. 100 гаруй нь орон нутагт байна. Клубууд маань эрэлттэй, бас идэвхтэй. Клубуудээрээ зочилж очих дуртай. Тэндээс маш олон зүйлийг сурч, сонсож болдог.
ХҮНИЙ БИЕД ХОНОГТ 10 ТАВАГ ШИНЭ НОГООНЫ САЛАТ ИДСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЭСЛЭГ ШААРДЛАГАТАЙ
-Танай компани эрүүл амьдралын хэв маягийг таниулах маш гоё бизнес модельтой ажилладаг юм байна. Танайх тураадаг бүтээгдэхүүнтэй гэдгээрээ олон нийтэд танигдсан. Яг яаж тураадаг гэсэн үг вэ?
– Жишээ авч үзье. Манай үндсэн бүтээгдэхүүн, “Формула-1” гээд уурагны коктэйл бий. Энэ нь хүний биед хэрэгтэй уураг болон эслэгээр баялаг. Нэг уултаар бүх амин дэмийг баланстай хэмжээгээр нь хүний биед өгч байдаг. Хамгийн гол нь илчлэг багатай. Хэрвээ үүнийг хүнсээр нөхье гэвэл өдөрт 10 таваг шинэ ногооны салат идэх хэрэгтэй болно. Ийм хэмжээний эслэг хүний биед өдөр тутам шаардагдаж байдаг гэсэг үг. Яг тохирсон хэмжээний амин дэм эрдэс бодис,уураг нь тэнцвэржүүлсэн байдлаар орж ирэхээр хүний бие өөрөө эрүүл байх гээд тэмүүлээд байдаг. Амьдралын хэв маягаа зөв авч явж байгаа хүмүүсийн нүүр царайг харахад ч андашгүй байдаг шүү дээ.
-Ингэж байж бидний идэж байгаа тэр их махыг задалж, биенээс гадагшлуулдаг гэсэн үг үү?
-Тийм. Жишээ нь, АНУ-ын нэг судалгаа байдаг. Америкчууд их үхрийн мах их хэрэглэдэг. Гэвч хангалттай эслэгээ авч чаддаггүй. Яагаад гэвэл дийлэнх нь түргэн хоолны цэгээр үйлчлүүлчихэж байгаа. Ингээд яваад байхаар 25-50 нас хүртэлх 25 жилийн хугацаанд дунджаар 30 кг чулуужсан бохир биенд нь хуримтлагддаг юм байна. Түүнийг нь дагаад биед нь сөрөг нөлөө гардаг. Тэр бол цэвэр эслэгийн дутагдлаас үүдэлтэй асуудал. Тэгэхээр бид эрүүл байхын тулд авч чадахгүй байгаа амин дэм, эслэгээ заавал нэмэлтээр нөхөж байх хэрэгтэй.
“БИЕИЙН АМИН ДЭМ ДУТАГДАЖ, ЭСВЭЛ ИЛҮҮДЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОГТМОЛ ХЯНАХ ЧУХАЛ”
-Бидний амьдралын хэв маягийг дагаад хүнсэндээ анхаарах, амин дэмээ нөхөх шаардлага үүсэж байна гэлээ. Тэгвэл өөрт тохирсон амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох хэрэгтэй байдаг юм бэ?
-Сонголт их бий. Энэ сонголтоо зөв хийхэд зөвлөгөө маш чухал. Манай бахархал болсон бие даасан гишүүд маань эрүүл амьдралын клубээрээ дамжуулан үүнд анхаарч ажилладаг юм. Манай брэнд 2000 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байна. Компани өөрөө 1980 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил 43 нас хүрнэ. Шим тэжээл гэдэг ганц чиг шугамаа өнгөрсөн хугацаанд тууштай барьж ирсэн. Бид хүнийг анаагах бус, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийг барьдаг. Өнөөдөр бидний амьдралын орчин ээлгүй байна. Үүнийг дагаад амин дэм, нэмэлт тэжээл ихээр шаардагдаж байна. Хамгийн гол нь энэ хэрэглээгээ нөхөхдөө мэргэжлийн хүний зөвлөгөө авах чухал. Жишээ нь "Д" витамины хэрэглээ ихэдвэл хүн байнга гүйлгэдэг болчихдог. Өөрөөр хэлбэл, илүүдсэн аминдэмээ биенээсээ гадагшлуулж байна гэсэн үг. Бас, С витаминыг хаанаас авч болох вэ гэх зэргээр бодох хэрэгтэй. Хүний бие үйлдвэрлэдэг амин дэм гэж байна. Үйлдвэрлэж чадахгүй амин дэм гэж бас байна шүү дээ.
“HERBALIFE”–ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛТЭЙ ХОСЛУУЛСНААР 90 ХОНОГТ ҮР ДҮН ГАРДАГ
-Танайх чанартай нойр авах тал дээр илүү инновацлаг бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж байсан. Яагаад нойрыг чухалчилж авч үзсэн бэ?
-2017 онд нойр судлалын судалгаан дээр гурван эртэмдэн Нобелийн шагнал авсан байдаг. Тэд энэ судалгаагаараа бид унтаж байгаа ч хоногт гүн нойроо авч чадахгүй байна гэдгийг тогтоосон. Өглөө ядарсан мэдрэмжтэй сэрж байвал бие нөхөн төлжих хугацаа байхгүй байна, чанартай нойр авч чадахгүй байна гэсэн үг. Бид энэ чиглэлийн судалгаагаа эхэлсэн. Удахгүй бүтээгдэхүүнээ гаргана.
-Хүн биеийн эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдээ ямар давтамжтайгаар хянуулж байх хэрэгтэй вэ? Нөгөө талаар танай бүтээгдэхүүн хэдий хугацаанд үр дүнгээ өгдөг талаарх судалгааны ямар үр дүн байдаг вэ?
-Эмч нар хагас жил тутад биеийн үзүүлэлтээ хяна гэдэг юм билээ. Бид амин дэмийн илүүдэлтэй, эсвэл дутагдалтай байна уу гэдгээ заавал хянаж байх ёстой. Манайх бүтээгдэхүүний үр дүнгийн тал дээр хэд хэдэн клиник судалгаа хийлгэсэн байдаг. 2018 онд Германы эрлдэмтэд 60 хүнийг хамруулж судалгаа хийхэд Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглээд 90 хоногийн дотор өөрчлөлт гарч гэсэн судалгаа гарсан. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн бус, эрүүл амьдралтай хослуулж байж өөрчлөлт гарна. Хүн эрүүл амьдралын хэв маяг гэдэг урт зам байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж 1-2 жил байна. Энэ хэрээрээ ч үр дүн нь бодит байна.
“HERBALIFE"-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ АЧААР 36 КГ ЖИН ХАСАЖ, КОМПАНИТАЙГАА АНХ ХОЛБОГДОЖ БАЙЛАА”
-Та эдийн засагч хүн. Herbalife компанитай анх яаж холбогдож байсан бэ?
-Би анх 2008 онд Herbalife-ийн бүтээгдэхүүний хэрэглэгч болж, компанитайгаа холбогдож байлаа. Тухайн үед би илүүдэл жинтэй байсан. 28 настайдаа биеийн жин 128 кг болчихсон. Тэгэхэд нэг л их уур уцаартай хүн болчихсоноо анзаарсан л даа. Ингээд Herbalife-ийнхаа бүтээгдэхүүнийг 11 сар хэрэглээд 36 кг хасаж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Манай бүтээгдэхүүн 2000 оноос Монголд орж ирсэн байдаг. 2011 онд цаг нь болсон байна гэж үзээд салбараа эх орондоо байгуулсан. Энэ нь гадны нэг хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж байгаа нэг хэлбэр шүү дээ.
-“Herbalife Монгол” компанийн амжилтыг илтгэх өргөмжлөлүүд таны өрөөнд өрөөтэй байна. Энэ амжилтад юу нөлөөлөв? Манай Монголчууд сайн хэрэглэгч гэж ойлгож болох уу? Эсвэл бизнес модельдоо байна уу?
-Манай улсын хэрэглэгчид маш тогтвортой байдаг. Эрүүл амьдралын хэв маягт шилжсэн бол эргэж буцдаггүй. Манай бизнесийн өсөлт тогтмол 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй байдаг. Энэ нь бид зах зээлд хэрэглэгчдийн суурьтай болчихсон. Хэрэглэгчид маань бидний бизнесийн загварт итгэж байна гэдгийг илтгэдэг. Үүнийг хөндлөнгийн судалгаагаар ч баталдаг.
-Herbalife компанийн бүтээгдэхүүнд Монголын байгалийн онцлог, давуу талыг шингээсэн түүхий эд нийлүүлэх боломж хэр байдаг вэ? Магадгүй чацаргана байж болох юм. Түүхий эд нийлүүлэх, экспортлох боломжийг судалж үзэж байсан уу? 95 оронтой салбарт түүхий эд нийлүүлчих юм бол том хувь нэмэр болох нь байна шүү дээ.
-Чацаргана C витаминаар баялаг. Тос нь Омега-гаар баялаг. Энэ талаар бид судалж, компанитай хэлэлцээр хийж байгаа. Гол тулгарах нэг сорилт нь экспортын хэмжээ гэдэг зүйл байна. Нэг ёсондоо багадаа 3-5 жил болж байж ургадаг жимс учраас цаг хугацаа орох, нийлүүлэлтээ хангах тал дээр анхаарах асуудлууд байна. Herbalife жил бүр 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татах боломжууд их байна. Жишээ нь, бүтээгдэхүүний савны дахин боловсруулалт.
“БИД БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ БҮХ САВЫГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ, НОГООН ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙНА"
-Танай компанийн сав нь дахин боловсруулахад маш тохиромжтой юм байна. Одоо бизнесүүд энэ байдлаараа их өрсөлддөг болчихоод байна шүү дээ. Бид нар сар хэдэн төгрөгийн, долларын борлуулалт хийдэг гэхээсээ илүү “Манай компани нийгэмд ээлтэй бизнес хийдэг. Сав нь дахин боловсруулагддаг, хог хаягдал үүсдэггүй гэдгээрээ брэнд үүсгэж ялгардаг. Имиж бүрдүүлдэг болсон байна.
-Манай байгууллага жилээс жилд recycle буюу дахин боловсруулалтын орчинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Миний сонссон нэг мэдээ намайг их баярлуулсан л даа. Манай бүтээгдэхүүний хуванцар савуудыг цуглуулдаг үйлдвэр Налайхад байдаг юм байна. Тэр үйлдвэрт боловсруулсан савнууд Баянхонгор аймгийн төвийн Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн сандал болж очсон. Манай бүтээгдэхүүний саваар 5000 ширхэг сандал үйлдвэрлэсэн байх жишээтэй.
-Бид өнөөдөр бүх төрлийн уутуудаа цаасан уут болгож өөрчилсөн гэх мэт маш олон өөрчлөлтийг хийж байна. Хогоо дахин боловсруулж байна гэдэг энэ эерэг ойлголт нь хүмүүсийн дунд тархвал их зүгээр. Бид хоосон саваа буцаагаад өөрсдөө авдаг шүү гэдэг ч юм уу. Хэрэглэгч маань манайхаас бүтээгдэхүүн авлаа, саваа буцаагаад өглөө. Тэр савыг нь бид нар дахиварт аваачаад л өгчихөж байна гэсэн үг.
-Та бүхэн сардаа 230 мянган ширхэг савтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа болохоор түүнийхээ савыг хаана очиж задрах вэ, яах вэ гэдгийг нухацтай судалж үзсэн юм байна шүү дээ?
Тэгсэн. Энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаад, үйлдвэрүүд, хогийн цэг дээр очиж үзсэн. Миний хувьд хамгийн том шок болсон зүйл маань дахивар хуванцруудыг ашиглаад гэр хорооллын 00-ын асуудлыг шийдсэн тохиолдол хүртэл байсан. Энэ чиглэлийн ажлуудыг эрчимтэйгээр дэмжиж явах нь бидний том хариуцлага гэж дүгнэж болно. Бид 50 төрлийн бүтээгдэхүүнтэй. Үүнээс 11 нь гоо сайхных. Бүгдийнх нь савыг дахин боловсруулах боломжтой. Herbalife компани сүүлийн таван жилд олон улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн хөгжилд 125 сая долларын техникийн, инновацийн шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дэлхий дахинд хийгдэж байгаа тэр ажлын үр өгөөж нь Монголд орж ирж байна гэсэн үг.
Нэвтрүүлгийг дээрээс үзнэ үү.