Бид өдөр тутмын үс арчилгаандаа силиконы агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэснээр үсэнд хиймэл давхарга үүсэж, үс өөрөөрөө амьсгалах боломжгүй болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
“Urgana” брэндийн "Ургана" брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам энэ талаар ингэж зөвлөж байна.
Тэрбээр “Силиконы өндөр агууламжтай өдөр тутмын үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь үсний ширхэг бүрд нэмэлт давхарга үүсгэдэг. Энэ нь хүний үсийг амьсгалуулахгүй, вакум орчин үүсгэдэг. Таныг ямар ч цонхгүй, вакум өрөөнд хэд хоног байлгавал ямар байх вэ.
Бүгчимдээд, хүчилтөрөгчийн дутагдалд ороод, амьгүйдээд үс салаалж, муухай болдог зэрэг сөрөг талуудтай. Аюул нь үс гэмтэнэ, салаална, муухай болно, яваандаа гялалзахаа болино, бүр сүүлдээ силиконы агууламжтай бүтээгдэхүүн удаан хэрэглэхээр нас ахих тусам алаг цоог, шингэн болно.
Манай Urgana брэндийн бүтээгдэхүүн маш их силиконы агууламжтай бүтээгдэхүүн хэрэглээд, үсэнд бүрхүүл үүсэж, вакс гарч байгаа үед үсний хорыг гадагшлуулдаг. Гадаргуу дээрх олон вакс, тосуудыг цэвэрлэж, угаадаг.
Хүмүүс “Танай шампунь үс жаахан хатууруулах гээд байна уу даа” гэдэг. Учир нь силиконы агууламжгүй учраас өмнөх шампуньтай харьцуулахад хатуу санагдаж магадгүй. Хатуу санагдаж байвал Urgana брэндийн үсний ангижруулагчаа хэрэглэж болно. Үүнийг хуйханд биш үсэндээ түрхэнэ. Үсний уян хатан чанарыг сайжруулах, зөөлрүүлэх хуш модны самрын тосоор хийсэн ангижруулагч юм.
Энэ нь үсний уналтыг зогсоох эрчимтэй багц. Энэ багцад үс ургуулагч тоник орсон. Үүнийг үс унаж байгаа хэсэгтээ нойтон болтол нь цацаад, 15 минут массажлаад, араас нь халгайн үрийн тосоо түрхэж, 15 минут массаж хийнэ. Ингээд үс хатаад, дардгар болсны дараа өөрийн дуртай шампунь эсвэл Urgana брэндийн шампуниар угаасан ч болно. Гэхдээ Urgana брэндийн шампуниар угаавал илүү үр дүнтэй.
Энэ хоёр багцаараа үсний уналтыг зогсоож, хурдан ургуулж, өтгөрүүлдэг” гэлээ.