Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Одоо Зам тээврийн яамнаас хэрэгжүүлсэн "Шинэ төмөр зам" төслийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ төсөлд холбогдуулан 25 хүнийг гэрчээр дуудсан. Тэдний дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга багтаж байгаа юм.
Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд Н.Алтанхуягаас асуулт асууж байна.
Сонсголын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “2012 онд Сү.Батболдын Засгийн газар төмөр замыг баръя гээд "Энержи Ресурс", "Дорнын төмөр зам" компанид эрхийг нь өгсөн гэнэ лээ. Миний ойлгосноор, "Энержи Ресурс"-т урагшаа явдаг хатуу хучилттай замыг барих эрхийг нь өгөөд, ганц монопол компанитай болчихсон.
Урагшаа явдаг төмөр зам барих эрхийг мөн л нэг компанид өгсөн нь "Дорнын төмөр зам".
Энэ төмөр зам өнөөдрийнх шиг нохойн замаар ороогүй бол хамгийн ашигтай төсөл байсан” гэлэ