“Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч хэн бэ” гэж спортын хорхойтнуудаас асуувал олонх нь Леброн Жэймсийг онцлох болов уу. Зөвхөн өнөө цагийн бус бүх цаг үеийн шилдгийн л гаргах амжилтыг тэр үзүүлсээр байгаа. Өнөөдөр Леброн Жэймс бүх цаг үеийн онооны лидер болж, “Хаан Жэймс” гэдгээ дахин баталлаа.
Тэрбээр өнөөдөр “Оклохама Сити Тандер” багийн эсрэг 36 оноо авахад бүх цаг үеийн шилдэг болох байв. Леброн тоглолтын гуравдугаар үед 36 оноо авч, Карым Абдул Жабарын 38.387 оноог гүйцлээ. Эл амжилт 34 жилийн турш эвдэгдээгүй байсан юм.
Ийнхүү түүхэн амжилтын эзэн болсон даруйд нь тоглолтыг түр зогоож, NBA хүндэтгэл үзүүллээ. Эл түүхэн тоглолтыг 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжиллаа.
Леброн Жэймс NBA-ийн дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаагийн улирлын үнэ цэнтэй тоглогч. Тэрбээр NBA-д хүүгийн хамт тоглосон анхны тоглогч болох зорилготой байгаа гэнэ.