Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах арга хэмжээг энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт зохион байгуулна.
Тус арга хэмжээний хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлахаар бэлтгэж буй бөгөөд Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм.